Хөдөө аж ахуйн их сургууль
Оюутны үйлчилгээ
 
      Оюутны чөлөөт цагаа зөв боловсон соёлтой өнгөрүүлэх, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах зорилгоор сургууль, оюутны байгууллагатай хамтарч төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.Тухайлбал:
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • Эрдэмтэд, алдартнуудын уулзалт
  • Англи хэлний олимпиад
  • Гадаад хэлний баяр
  • Олон улсын хоолны өдөрлөг
  • Гадаад кино өдөрлөг
  • Гадаад хэлний ярианы клуб
  • Орчуулгын клуб
  • “Мөнгөн бороо” яруу найргийн наадам
Спортын төрлөөр оюутны байгууллагатай хамтарч  спортын тэмцээн уралдаан, спортын сонгон суралцах секцүүдийг хичээллүүлдэг.
  • ХААИС-ийн 1-р ангиудын дунд спортын 5-н төрлөөр /шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг/ тэмцээн зохион байгуулдаг.
  • ХААИС-н Спортын их наадмыг спортын  8-10 төрлөөр /шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, гандбол, олс таталт, хөнгөн атлетик, чөлөөт,  жудо, үндэсний бөх/ зохион байгуулдаг.
  • Жил бүр спортын 12 төрлөөр /шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, гандбол, олс таталт, хөнгөн атлетик, модон бөмбөг, аэробик гимнастик, спорт аялал, хөл бөмбөг, чөлөөт,  жудо, үндэсний бөх/ спортын сонгон суралцах секц хичээллүүлдэг.
  • Жил бүр спортын 8-12 төрлөөр оюутны хот, улс, Универсиад болон олон улсын тэмцээнүүдэд баг тамирчдаа оролцуулдаг.
  • Багш оюутнуудын дунд явган аялал зохион байгуулдаг.
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn