Хөдөө аж ахуйн их сургууль
Гадаад хамтын ажиллагаа
 
 
ХААИС-ийн ГХАА-тай хамтран 1+3, 2+2, 3+1 бакалавр, 1+1 магистр, 2+1 докторын  “Хос зэрэг олгох” хөтөлбөрийг 2010 оноос эхлэн өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Орос, Англи, Солонгос, Хятад, Франц хэлний сургалтуудыг зохион байгуулж, харьцангуй бага зардлаар техник, технологи хөгжсөн орнуудад суралцуулж бакалавр, магистр, докторын хос дипломтой, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тус сургалтанд хамрагдсанаар ХААИС-ийн оюутнууд дорхи хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад шилжин суралцах боломж бүрддэг.
Үүнд:  
  • ОХУ-ын Новосибиркийн ХААИС             2+2, 1+3
  • ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи        2+2,  2+3
  • ОХУ-ын Буриадын ХАА-н Академи          2+2,  2+3
  • БНХАУ-ын Өвөр Монголын ХААИС        3+1, 4+1 бакалавр,  1+1магистр, 2+1 докторын хөтөлбөр
  • БНСУ-ын Чонбукийн үндэсний ИС            2+2, 2+3
  • БНСУ-ын Хангёны үндэсний ИС                2+2
  • Канадын Саскатчеваны ИС                          2+2
  • АНУ-ын Миссури мужийн ИС                    2+1+1, 3+1
Олон Улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/, Олон Улсын  спортын холбоо /ОУСХ/-дуудтай   хамтран ажиллаж сургалт дасгалжуулалтын семинарт хамрагдаж, олон улс, тив дэлхийн   спортын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн дасгалжуулагч, шүүгчээр оролцсоор байна.        
 
Хамтын ажиллагаатай сургууль, спортын холбоод: 
  • Өвөр  Монголын ХААИС                                       
  • Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ-FISU/ 
  • ОХУ-ын ХАА-н академи                                        
  • Олон улсын гимнастикийн холбоо/ОУГХ-FIG/ 
  • ОХУ-ын Буриадын ХАА-н академи                      
  • Олон улсын модон бөмбөгийн холбоо /ОУМБХ-IWF/          
  • Олон улсын волейболын холбоо /ОУВХ – FIVB

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn