Суурь боловсролын төвийн
Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал
Суурь боловсролын төвийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 03 сарын 24-ний өдөр ХААИС-ийн төв байрны 312 тоо өрөөнд болов. ЭШ хуралд нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс I-р байр эзлүүлэх боломжгүй тул 2-р байранд 1, III-р байранд 2 илтгэл шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
- II-р байранд "ХААИС-д элсэгчдийн зөв бичих зүйн дүрмийн мэдлэгийн судалгаа" сэдвээр Гадаад хэлний тэнхимийн багш Л.Должинхорол, Б.Алтанцэцэг
- III-р байранд "Спорт явган аялалын хичээлээр оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа" сэдвээр Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн багш Н.Даваасүрэн, Б.Долгормаа
- III-р байранд "ХААИС-ийн багшийн хөгжлийн хэрэгцээ судалгаанд хийсэн шинжилгээ" сэдвээр Суурь боловсролын төвийн Захирал Г.Долингор, Инженер технологийн сургуулийн МПХФТ-ийн багш Д.Уранбайгаль нар тус тус шалгарав. Багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

