Хөдөө аж ахуйн их сургууль

Багш лигВолейболын лигийн тэмцээн

амжилттай явагдаж өндөрлөв

 

ХААИС –ийн ҮЭХороо, СБТ –ийн ББХТэнхимээс санаачлан хамтран зохион байгуулсан “БАГШ ЛИГ” гар бөмбөгийн тэмцээн нь 2016 оны 10 дугаар сарын 24 – ны өдрөөс 12 дугаар сарын 15 –ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд бүрэлдэхүүний 5 сургууль, СБТ, ЗАА, МЭХүрээлэнгийн нийт 103 багш, ажилтан, ажиллагсад оролцож спортын ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдсөнөөс:
Эрэгтэй багуудаас:
1 – р байранд – Б.Баяр-Энх ахлагчтай “ЦӨЛИЙН ҮНЭГНҮҮД” баг
2 – р байранд – С.Амгаабазар ахлагчтай “ЖИГҮҮРТЭН” баг
3 – р байранд – З.Лхагвадорж ахлагчтай “ХИЙМОРЬ” баг,
Эмэгтэй багуудаас:
1 – р байранд – Ж.Пүрэвсүрэн ахлагчтай “АНДУУД” баг
2 – р байранд – Ж.Цэрэндаваа ахлагчтай “УНДРАМ” баг
3 – р байранд – Б.Долгормаа ахлагчтай “ТӨГС ЗОХИЦОЛ” багууд тус тус шалгарч,
Тэмцээний шилдэг тоглогчоор: 
Шилдэг эмэгтэй холбогчоор – “ЛИГ – 1” багийн холбогч М.Нандинцэцэг
Шилдэг эрэгтэй холбогчоор – “ЖИГҮҮРТЭН” багийн холбогч Н.Банди
Шилдэг эмэгтэй довтлогчоор - “ЛИГ – 1” багийн довтлогч Б.Энхжаргал
Шилдэг эрэгтэй довтлогчоор - “ХӨХ ЧОНО” багийн довтлогч А.Буянбаатар
Шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор – “АНДУУД” багийн ахлагч Ж.Пүрэвсүрэн
Шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор – “ЦӨЛИЙН ҮНЭГНҮҮД” багийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарсан.

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn