Хөдөө аж ахуйн их сургууль
              Гадаад хэлний тэнхим  
 
Тус тэнхим нь анх 1958 онд Орос хэлний тэнхим нэртэйгээр байгуулагдаж, 1990-2002 онд Гадаад хэлний тэнхим, 2010 оны 3-р сарын  1-нээс Гадаад хэлний төв болон өргөжиж Мэргэжлийн англи хэл, Ерөнхий англи хэлний хоёр тэнхимтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байв.
Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулиудын бүтцийн өөрчлөлтөөр 2014 онд дахин Гадаад хэлний тэнхим нэртэй багшлах боловсон хүчний хувьд дэд профессор-1, ахлах багш-7, багш-6, дадлагажигч багш-11, нэг туслах ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн гадаадын мэргэжилтэн багш-5 (Хятадын соёлын төвийн багш-2, БНСУ-ын КОЙКА байгууллагын сайн дурын гишүүн-1, АНУ-ын Fullbright  хөтөлбөрийн мэргэжилтэн багш-1, Францын соёлын төвийн багш-1)  нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр ХААИС-ийн оюутнуудын дунд сургалт, эрдэм шинжилгээ болон гадаад хэл, соёл сурталчлах, олон нийт, хүмүүжлийн ажлуудыг оюутан, суралцагчдын дунд зохион байгуулж байна.
 
Эрхэм зорилго
Дэлхийн жишигт ойртсон гадаад хэлний сургалт, эрдэм шинжилгээний ажлыг бакалавр, магистр, докторын түвшинд явуулж, экстейншиний өргөн хүрээний үйлчилгээ бүхий “Гадаад хэлний тэнхим” болох
 
Уриа
Дэлхийн хэмжээнд сэтгэж, Тэнхимийн хэмжээнд хэрэгжүүлье.
 
Сургалтын үйл ажиллагаа
Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор Ерөнхий англи хэлний хичээлийн хөтөлбөр, багшийн заах арга зүйн шинэчлэлийг хийснээр тодорхой хэлний орчин бүрдэж, оюутнууд эзэмшсэн хэлзүйн дүрэм, үгсийн сандаа тулгуурлан сэдвийн хүрээнд өөрийн санааг илэрхийлж сурсан нь гадаад хэл сурах таатай нөхцөлийг бий болгож, тэдний идэвх, урам зоригт эерэг нөлөө үзүүлж буйг онцлон тэмдэглэж байна.
  • Ерөнхий англи хэл-1 /ENG-101/
  • Ерөнхий англи хэл-2  /ENG-102/
  • Мэргэжлийн англи хэл /ENG-103/ Механик, инженер, Цахилгаан хангамж, Мэдээллийн систем, Аялал жуулчлал, Газар зохион байгуулалт, Архитектур, Агрономи, Биотехнологи, Мал аж ахуйн технологи,  Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээ,  Мал эмнэлгийн ангийн оюутнуудад зориулсан 
  • Гадаад хэл /FRL-200/ Үүнд: Орос хэл, Солонгос хэл, Хятад хэл, Герман хэл, Франц хэл
  • Монгол хэл /MON-102/
  • Монголын түүх /HTM101/ хичээлүүдээр хичээл сургалт явуулж байна.
 
Гадаад хамтын ажиллагаа
ХААИС-ийн ГХАА-тай хамтран 1+3, 2+2, 3+1 бакалавр, 1+1 магистр, 2+1 докторын  “Хос зэрэг олгох” хөтөлбөрийг 2010 оноос эхлэн өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Орос, Англи, Солонгос, Хятад, Франц хэлний сургалтуудыг зохион байгуулж, харьцангуй бага зардлаар техник, технологи хөгжсөн орнуудад суралцуулж бакалавр, магистр, докторын  хос дипломтой, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тус сургалтанд хамрагдсанаар ХААИС-ийн оюутнууд доорхи хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад шилжин суралцах боломж бүрддэг.
Үүнд:
  • ОХУ-ын Новосибиркийн ХААИС              2+2, 1+3
  • ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи         2+2,  2+3
  • ОХУ-ын Буриадын ХАА-н Академи          2+2,  2+3
  • БНХАУ-ын Өвөр Монголын ХААИС        3+1, 4+1 бакалавр,  1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр
  • БНСУ-ын Чонбукийн үндэсний ИС           2+2, 2+3
  • БНСУ-ын Хангёны үндэсний ИС               2+2
  • Канадын Саскатчеваны ИС                         2+2
  • АНУ-ын Миссури мужийн ИС                   2+1+1, 3+1      

 
Гадаад хэлний тэнхимийн хаяг
ХААИС-ийн төв байр 214, 215, 216 тоот
Утас: 11-34-1654
Э.шуудан:  fld@muls.edu.mn

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn