Хөдөө аж ахуйн их сургууль
Бие бялдар хүмүүжлийн тэнхим
 
Тэнхимийн үүсэл хөгжил
ХААДС–ийн Биеийн тамирын тэнхим нь 1958 онд МУИС–ийн Биеийн тамирын тэнхимээс салж, Зоотехникийн факултетийн харъяанд шилжин багш Ч.Ишдорж /тэнхимийн эрхлэгч/, Цэнддорж, Дашнамжил нарын 3 багш, 1 хичээлийн туслах ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тус тэнхим нь 1958 оноос 1999 оныг хүртэл Биеийн тамирын тэнхим, 1999 оноос одоог хүртэл Бие бялдар хүмүүжлийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Өнөөгийн байдал
Бие бялдар хүмүүжлийн тэнхим нь ХААИС-ийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлээр 2014 оны намраас эхлэн ХААИС –ийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны харъяа Суурь боловсролын төвийн тэнхим болон мэргэжлийн 11 багш, 1 туслах ажилтантайгаар нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй сургалт, судалгаа олон нийт, оюутанд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байна. Тус тэнхимд Дэд профессор 1, Доктор /Ph.D/ 1,  Ахлах багш 4, Багш 2, Дагалдан багш 3, Туслах ажилтан 1 ажиллаж байгаагаас  ОУХШүүгч 1, ОУХМастер 2, Спортын мастер 7, Спортын дэд мастер 1 тус тус ажиллаж байна.
 
Сургалтын үйл ажиллагаа

Спортын шинжлэх ухааны сургалт судалгаанд тулгуурлан оюутан залуусыг эрүүл чийрэг, бие бялдрын чадвар дадалтай болгох, тэдний спортын ур чадвар, зэрэг цолыг дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн 

  • Биеийн тамир-эрүүл ахуй /PHC101/
  • Гамшгийн менежмент /CDF101/ хичээлүүдээр хичээл  сургалт явуулж байна.
Дотоод хамтын ажиллагаа
Сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг байгууллагууд. Үүнд:
  • Монголын оюутны спортын  холбоо
  • Монголын биеийн тамирын багш нарын холбоо
  • Монголын спортын шинжлэх ухаан, Биеийн тамирын боловсролын холбоо
  • Монголын гимнастикийн холбоо
  • Монголын волейболын холбоо
  • Монголын сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын модон бөмбөгийн холбоо
  • Монголын  гандболын холбоо
  • Монголын хөнгөн атлетикийн холбоо
  • Монголын их дээд сургуулиудын Биеийн тамирын тэнхимүүд
Давуу тал, онцлог
Боловсрол Шинжлэх Ухааны Яамны хөрөнгө оруулалтаар спортын гадаа талбайг 2012 онд ашиглалтанд оруулсан нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, гандбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжоор бүрэн хангагдсан. 

 

Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн хаяг
ХААИС-ийн төв байр 262 тоот
Утас: 88095705, 88026660

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn